Хамтдаа тарьцгаая, хамтдаа ургуулцгаая
Нийгмийн хамгааллын тусгай төвөөс санаачлан хэрэгжүүлж буй “Хамтдаа тарьцгаая, хамтдаа ургуулцгаая” мод тарих аянд байгууллага, хамт олон, иргэд нэгдсээр байна.
Энэ амралтын өдөр Сургалт хөгжлийн цогцолбор төв дээр Монголын алхалтын холбооны салбар клубүүд болох “Хурах-88” болон “Андууд” клубийн хамт олон нэгдэн 440 ширхэг шар хуайс мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ орууллаа.
Байгаль орчноо хамгаалах, зорилтот бүлгийн иргэдийн ажиллаж амьдрах орчныг сайжруулах энэхүү сайн үйлсэд идэвхтэй оролцсон нийт хамт олонд Нийгмийн хамгааллын тусгай төвөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, Талархлын бичиг гарын бэлэг гардууллаа.
Өнөөдөр тарьсан мод бүхэн ирээдүйн ногоон орчин, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгийн эхлэл байх болно гэдэгт итгэлтэй байна.
Ногоон ирээдүйн төлөө хамтдаа тарьж, хамтдаа ургуулцгаая!