“Өөрийгөө сорьж, өөрийгөө ялан дийлэх нь хамгийн том АМЖИЛТ”
Өнөөдөр Улаанбаатар хот спортоор амьсгалж, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлсэн гайхалтай өдөр байлаа.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн албан хаагчид “Улаанбаатар-2026” марафонд нэгдэж, 21 км болон 10 км , 5 км-ийн гүйлтэд амжилттай оролцлоо.
“Оролцох, гүйх, барианд орох, өөрийгөө ялах мэдрэмж үнэхээр сайхан байлаа” хэмээн манай тамирчид сэтгэгдлээ хуваалцаж, сэтгэл ханамж өндөр байлаа.
Хамгийн чухал нь өрсөлдөгчөө бус, өөрийгөө даван туулж чадсан мөч бүр хамгийн үнэ цэнтэй ялалт байдаг.
Эрүүл амьдралыг эрхэмлэж, идэвхтэй хөдөлгөөнөөр үлгэрлэн оролцсон нийт албан хаагчдадаа баяр хүргэе!













