Эсгий урлал

Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвөөс эсгий урлалын сургалтанд иргэдийг хамруулан суралцуулж, гаргасан бүтээлээрээ үзэсгэлэнд оролцон дахин бүтээлээ үргэлжүүлэн гаргах зорилгоор 2016 оны 11 дүгээр сар 16 наас эхлэн зорилтот бүлгийн үйлчлүүлэгч иргэдийг хөдөлмөрлөх нөхцөл боломжоор ханган эсгий урлалын өрөөг тохижуулан, иргэд бүтээлээ урлаад байна.
Эсгий урлалын сургалтаар том, жижиг эсгүүрийн шаахай, битүү хүүхдийн бойтог, цүнх, том, жижиг олбог,шагай орхидог олбог, малгай, гар урлалын сургалтаар хөөрөгний дайлан, хавтаг зэрэг 40 нэр төрлийн бүтээлийг урлаж, цаашид сургалтанд хамрагдсан иргэдийнхээ чадамжинд тулгуурлан бүтээлүүдээ үргэлжлүүлэн гаргаж, байнгын ажлын байрыг бий болгох зорилго тавин ажиллаж байна. Үйлчлүүлэг иргэдийн гаргасан бүтээлүүдийг худалдан авах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд дараах утсаар холбогдоно уу. Утас 70281392, 99066741