Миний дуртай хоол

Зорилтот бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах сарын аяны хүрээнд төвийн тогооч Б.Нарангэрэл, Б.Мөнхтогоо нарын санаачлагаар төвийн түр хоноглогч иргэдийн дунд “Миний дуртай хоол” арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 16 ний өдөр төвийн хоолны зааланд зохион байгууллаа.

Үйлчлүүлэгчид нь нэг ширээнд 10 иргэнтэй 7 баг болж, тогоочоос өгөгдсөн материалын дагуу өөрсдийн хоол хийх ур чадварт тохируулан дуртай хоолоо хийж, нэг өдрийг хөгжөөнтэй, гэрийн нөхцөлд ойртуулсан байдлаар иргэд нь оройн хоолоо амтархан зооглов.