Талархал

Гүүд Нэйборс байгууллагын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.Нандин-Эрдэнэ Нийгмийн хамгааллын тусгай төвийн захиралд “Хүүхдийн тоглоомын талбай тохижуулах” төсөлд хамтран ажилласанд талархаж төслийн тайлан, талархал гардууллаа.
Мөн төсөлд олон цагийн сайн дурын ажил гүйцэтгэсэн төвийн үйлчлүүлэгч иргэн М.Цэвээнноровт гарын бэлэг олгов. Төслийн хугацаанд Нийгмийн хамгааллын тусгай төвийн 5 үйлчлүүлэгч иргэн 16,5 өдрийн нийт 136 цагийн сайн дурын хөдөлмөрийг хүүхдийн сайн сайхны төлөө зориулсан байна.