Хүүхдийн тоглоомын талбайн төсөл
СХД-ийн “Жаргалант ирээдүй” ОНХЗ-өөс санаачлан Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар, УИХ-ийн гишүүн Х.Нямбаатар болон орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж, иргэдийн санхүүжилт, дэмжлэгээр хийгдэж буй Хүүхдийн тоглоомын талбай тохижуулах төсөлд Нийгмийн хамгааллын тусгай төв үйлчлүүлэгч иргэдээ өөрийн саналаар нь уг төслийн гүйцэтгэлийн ажилд оролцуулж, хамтран төслийг амжилттай дуусгалаа.
Төслийн үргэлжлэх хугацаанд Нийгмийн хамгааллын тусгай төвийн М.Мөнхбат, Ж.Батболд, М.Цэвээнноров, О.Анхбаяр, И.Эрдэнэбаатар, А.Төрболд, Х.Бямбажаргал нарын 7 үйлчлүүлэгч иргэн нийт 35 өдөр буюу 315 цагийн сайн дурын хөдөлмөрийг зориулсан байна. Эдгээр иргэдээс М.Мөнхбат нь төслийн үйл ажиллагаанд эхнээс дуустал идэвхитэй ажиллаж, 16,5 өдрийн хөдөлмөрийг зориулсан нь хүүхдийн сайн сайхны төлөө хийсэн үнэтэй хувь нэмэр, хөрөнгө оруулалт юм.
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уг төслийн тайлант нээлтийн үйл ажиллагаанд төвийн нийгмийн ажилтан Э.Пүрэвсүрэн, Б.Нандинцэцэг, төслийн гүйцэтгэлд ажилласан төвийн үйлчлүүлэгч иргэн М.Мөнхбат нар байгууллагаа төлөөлөн оролцлоо.







