Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран ажиллав

Нийгмийн хамгааллын тусгай төв нь  гэр оронгүй гадуур тэнүүчлэн амьдардаг иргэдэд, нийгмийн хамгааллын олон талт үйлчилгээг үзүүлдэг.  Тус төв нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс санаачлан, Баянгол дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс хамтарсан “Тэнэмэл” арга хэмжээнд хамтран ажиллалаа.

Судалгаанд хамрагдаж буй иргэдэд өглөөний цай, өдрийн халуун хоолны үйлчилгээ үзүүлэв. Энэ үеэр бүртгэлд хамрагдсан 125 иргэнд төвийн танилцуулга хүргэж, зөвлөгөө өгч ажиллав.

Уг арга хэмжээний гол зорилго нь, тухайн дүүргүүдэд тэнүүчлэн амьдарч байгаа орон гэргүй иргэдийг бүртгэн авч, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, нэгдсэн нэг баазыг бий болгоход оршино