Өвөлжилтийн бэлтгэл
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 10 дугаар сарыг “Өвөлжилтийн бэлтгэл хангах сар” болгон зарлаж, даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан төвийн байрны дулаан алдалтыг багасгах, өрөөнүүдийн цонхны шилийг сольж сэлбэх, цэвэр бохир усны худаг дулаалах ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн Нийслэлийн Халамжийн газартай хамтран ажиллаж тусламжийн хувцас авч 55 иргэнд олгож, гэр оронгүй иргэдийн өвөлжилтөнд анхаарч ажиллалаа.





