Хөдөлмөрч Монгол хүн төсөл хэрэгжиж эхэллээ
“Хөдөлмөрч Монгол хүн” төслийн эхний шат буюу ногоо тариалалтын хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант тосгонд байрлах ногооны газартаа 2017 оны 05 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд төмсний тариалалт, 06 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд хүлэмжний нарийн ногооны хаврын тариалалтаа хийж гүйцэтгэлээ. Үүнд: Төмс1 га талбайд, тус бүр нь 120м2 талбай бүхий 2 хүлэмжинд өргөст хэмх-145ш, улаан лооль-5ш, амтат чинжүү-135ш, салатны навч-15м2 талбайд үр, үрсэлгээ суулгалаа.






