Ургацаа хураалаа

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн бүтээлч хамт олон иргэдтэйгээ хамтран Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант тосгонд 1 га талбайд хүнсний ногоо тариалж ургацаа амжилттай хураалаа. Нийт 6,4 тонн төмс, 350 кг огурцы, 90 кг чинжүү хурааж авлаа. Энэ ажлыг амжилттай зохион байгуулж Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан нийгмийн ажилтан Э.Пүрэвсүрэн болон ургац хураахад манлайлан оролцсон нийгмийн ажилтан А.Гантөмөр жижүүр П.Адъяасүрэн, Х.Ууганбат, Л.Үнэнбат, Б.Болорцэцэг, иргэн Б.Эрдэнэцогт, З.Үржинханд нар болон Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, тус газрын хамт олонд талархсанаа илэрхийлье.