Нийслэлийн өдрийг угтан “Би нийслэлийн иргэн” илтгэлийн тэмцээн зохион байгууллаа.

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төв нь тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийн дунд “Би нийслэлийн иргэн” сэдэвт илтгэлийн тэмцээн зохион байгуулав. Уг  тэмцээнд нийт 8 иргэн оролцож  нийслэлээр овоглосон тус байгууллагаар үйлчлүүлж буй санал сэтгэгдлээ илэрхийлж, Нийслэлийн хөгжил дэвшилд өөрийн оруулж чадах хувь нэмрийн талаар илтгэл тавилаа.Төвийн дарга Г.Цэрэндулам тэмцээнийг  нээн үг хэлж, багш нарын зүгээс нийслэлийн түүх, дурсгалт газруудын тухай мэдээлэл   хийлээ. Тэмцээнд оролцсон иргэдийг  Маск  продакшны Тусгаар тогтносон инээд тоглолтыг үзэх эрхээр урамшууллаа.