Нийслэлийн 378 жилийн ой угтаж Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгч иргэдийн дунд Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Нийслэлийн 378 жилийн ойг угтан зохион байгуулсан уг тэмцээнд 4 баг оролцсоноос Ч.Төмөрбаатар ахлагчтай баг тэргүүн байр, М.Эрдэнэхуяг ахлагчтай баг дэд байр, Ж.Даваасүрэн шилдэг тоглогчоор тус тус шалгарлаа.