Сургалт зохион байгууллаа
Хелп Интернэйшнл Монгол байгууллагатай хамтран тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийн дунд архидан согтуурах болон бусад донтолтоос хэрхэн өөрийгөө чөлөөлж, бие даасан амьдралд шилжиж, ажил хөдөлмөр эрхлэн, аз жаргалтай амьдрах талаар сургалтыг зохион байгууллаа. Иргэд дээрх сургалтанд идэвхтэй оролцон өөрт тулгамдаж буй асуудлаа харилцан ярилцлаа. Швейцарь, Голланд, Оросын Холбооны Улсын иргэдтэй хамтарсан уг сургалт өмнөх сургалтуудаас шинэлэг, сонирхолтой болж өндөрлөлөө.
Хелп Интернейшнл Монгол төв нь архинд донтсон болон донтолтод өртөж болзошгүй хүмүүс, орон гэргүй иргэд, хараа хяналтгүй хүүхдүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.







