Гар урлалын сургалт зохион байгуулагдаж байна

Нийгмийн хамгааллын тусгай төвөөс “Футур” сургалтын төвтэй хамтран ажиллах Гэрээ байгуулж, зорилтот бүлгийн гэр оронгүй 10 иргэнийг гар урлалын сургалтанд хамруулан Чадамжийн гэрчилгээ олгохоор төлөвлөөд байна. Сургалт нь 21 хоногийн турш төвийн байранд явагдах бөгөөд  мэргэжлийн багшаар удирдуулан 4 төрлийн 80 бүтээл гаргахаар зорин ажиллаж байна.