Зорилтот бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах сарын аян

Зорилтот бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах сарын аяны хүрээнд төвийн нийгмийн ажилтан Э.Пүрэвсүрэн, Б.Батпүрэв, Б.Нандинцэцэг нар “Сайн хөрш нийгэмлэг” Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Сэргэлт” төслийн явуулын нээлттэй цэгийн 2 өдрийн хооллох үйл ажиллагаанд оролцож зорилтот бүлгийн иргэдэд Нийгмийн хамгааллын тусгай төвийн талаар танилцуулга хүргэж, төвд ирж үйлчилгээ авахыг санал болгож, халуун аарц олголоо. 11 дүгээр сарын 22-ний өдөр шинэ замд, 23-ний өдөр 100 айлын Сэлбийн гүүрний ойролцоох газруудад хооллох ажил явагдсан бөгөөд нийт 50 гаруй иргэд тус үйл ажиллагаанд хамрагдлаа.