Хамтын ажиллагаа
Нийгмийн хамгааллын тусгай төв нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран тухайн нутаг дэвсгэрт харьяалагдах, хорихоос суллагдсан иргэдэд байгууллагын тухай товч танилцуулга, үйл ажиллагааны чиглэлийн дагуу сургалт зохион байгууллаа.
Сургалтанд хамрагдсан иргэдээс тус байгууллагад хандан үйлчилгээ авах иргэн байгаагүй болно. Сургалтыг НХТТөвийн Нийгмийн ажилтан Б.Батпүрэв, Цагдаагийн ахмад Б.Төрмөнх нар зохион байгуулж 25 иргэн хамрагдав.



