Тус төвийн сэтгэл зүйч С.Одбаяр, нийгмийн ажилтан Б.Цогзол, Б.Цэвэлсүрэн нарт өөрийн ажлын байрны тодорхойлолтыг хэрэгжүүлэн ажиллахаас гадна бусад ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг судалж танилцан хамтран ажиллах, төвийн журмуудыг судалж хэрэгжүүлэн ажиллах талаар зөвлөгөө өгч, байгууллагын цахим хуудас болон төвийн дотоод сүлжээгээр мэдээллээ солилцон ажиллах заавар зөвлөгөө өглөө. Мөн идэвх санаачлагатай, хариуцлагатай сайн ажилласан ажилтнуудад олгох урамшуулал, үнэлгээний журмыг танилцууллаа.
Төвийн үйл ажиллагааны онцлог, үйлчлүүлэгч иргэдийн ерөнхий нөхцөл байдлын талаар гол ойлголтыг өгч, тэдэнтэй ажиллах арга барил, туршлагаа танилцуулан дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд шинэ шилдэг арга барилаар ажиллаж, уламжлалыг эвдэж шинэлэг байдлаар ажиллах боломжтойг хэлж, залуу ажилтнуудаас илүү ихийг хүлээж байгааг санууллаа.
Төвийн өдөр тутмын ажлын гүйцэтгэлд хяналт хийх, жижүүрүүдийн тэмдэглэл, хоносон иргэдийн бүртгэл, гал тогооны аюулгүй ажиллагааны хяналтын дэвтэр, иргэдийн халуун усанд орсон болон үс засалт, иргэдтэй ажилласан тэмдэглэл зэргийг үзэж шаардлагатай хөтөлгөөг хийх, илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох ажилтнуудад хэлж танилцуулан, энэ талаар хариуцлагатай жижүүрийн тэмдэглэлд тусгаж байхыг үүрэг болгов.
Мөн аливаа ажлын төлөвлөгөө, удирдамж, илтгэх хуудас, тайлан бичиж боловсруулахад анхаарах зөвлөмжийг өгч, эдгээрт хэрэглэх эрхзүйн баримт бичиг, журмыг танилцуулан, албан хэрэг хөтлөлтийн зайлшгүй мөрдөх анхан шатны бүрдэл, шаардлагын талаар товч мэдээлэл өгөв.
Долоо хоног бүрийн ажлын мэдээг хэрхэн нэгтгэх, зургаар баримтжуулах, тоо мэдээ үнэн зөв байх, хугацааг чанд мөрдөх талаар зөьлөгөө өгч ярилцав.



