2019 оны эхний улиралд нийт 9 шийдвэрийн 23 зүйл заалтыг хяналтанд авч, хэрэгжүүлж ажилласан байна. Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын тогтоол-4
Засгийн газрын хуралдааны тэмдэглэл-3
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл-2
Үүнээс бүрэн хэрэгжсэн- 13, хэрэгжих шатанд-8, хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй-2 заалт байгаа бөгөөд хэрэгжилт хангалтгүй, хэрэгжээгүй, үнэлэх боломжгүй зүйл заалт тус тус байхгүй болно.
Биелэлтийн дундаж – 90.5%-тай үнэлэгдсэн байна.
Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор 2019 оны эхнээс ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, жилийн ажлын төлөвлөгөөнд өөрийн эрхлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомж, эрхзүйн баримт бичгийг судлан, бусад ажилтнууддаа өөрөө болон чиглэлийн мэргэжилтнийг урьж сургалт зохион байгуулах, ажлыг тусгаж өгсөн.
Төвийн ахлах арга зүйч нь шинээр гарсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг цаг алдалгүй судалж танилцан, байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэгтэй холбоотой болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгүүдийг бүртгэн авч, хамт олны хурал болон шуурхай цуглаанаар хамааралтай заалт нэг бүрээр танилцуулан, өөрийнх нь эрхлэх ажлын хүрээнд хэрхэн холбогдож байгааг тайлбарлан таниулж, мэдээллийн самбар дээр байрлуулан, ажилтнуудын хариуцан ажиллах үйл ажиллагааны чиглэлтэй уялдуулан үүрэгжүүлж, биелэлтийг ханган, тайлагнах зөвлөмжийг тухай бүр өгч, гүйцэтгэлийг улирлын ажлын үнэлгээний үзүүлэлтэд оруулан тооцохоор ажиллаж байна.
Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор байгууллагын дотоодод мөрдөж буй журмуудыг нягтлан үзэж, шинэчлэн боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Журам батлах тухай 382 дугаар тогтоолыг судлан, төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 тоот тушаалаар ажилтнуудын цалингийн сүлжээг шинэчлэн баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Дүрэм батлах тухай 33 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 03-I тэмдэглэлийн 6 дахь заалт, мөн хуралдааны 03-II тэмдэглэлийн 1.9 дэх заалтын хэрэгжилтийг тус тус хангах чиглэлээр төвийн даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/10 тоот тушаалаар Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулан баталж, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. Ажилтнуудын гаргасан биелэлтийг нэгтгэн дүгнэж, төвийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, удирдах дээд байгууллагын мэдээллийн нэгдсэн санд хүргүүлэв.



