Төвийн өдөр тутмын ажлын гүйцэтгэлд хяналт хийх хариуцлагатай жижүүрийн тэмдэглэл, жижүүрүүдийн тэмдэглэл, хоносон иргэдийн бүртгэл, гал тогооны аюулгүй ажиллагааны хяналтын дэвтэр, иргэдийн халуун усанд орсон болон үс засалт, иргэдтэй ажилласан тэмдэглэл зэргийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох ажилтнуудад хугацаатай үүрэг өгч, цаашид хэвшүүлэх ажлын чиглэлийг тогтоон хамт олны шуурхай цуглаанаар танилцуулав. Үүнд:

Өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах ажлууд хийгдсэн боловч хариуцлагатай жижүүрийн хяналт тавих ажил хангалтгүй байна.

Жижүүрүүдийн тэмдэглэл хөтөлсөн байдал, хоносон иргэдийн бүртгэл хөтлөлт шаардлага хангаж байна гэж үзлээ. Цаашид энэ байдлыг тогтмолжуулан, улам боловсронгуй болгож ажиллахыг зөвлөлөө. Жижүүр Ш.Амарсайхан хоносон иргэдийн бүртгэлд судалгаа хийж улирал бүр нэгдсэн судалгааг нас хүйс, харьяаллын байдлаар гарган танилцуулж байгаа нь сайшаалтай байв.

Хариуцлагатай жижүүрийн тэмдэглэл, хяналт тавьж ажиллах байдал хангалтгүй байсан тул цаашид сайжруулах үүрэг өгч, шинээр орсон нийгмийн ажилтнуудад зааварчилгаа өгч ажиллав.

Хоолны дээж авалт устгалын тэмдэглэл хөтлөх байдлыг сайжруулах /хариуцлагатай жижүүрүүд/, мөн эмчийн санаачлагаар шинээр хяналтын тэмдэглэл хөтлөх хуудсыг тогооч нарт өгөв.

Иргэдийн үс зассан болон цагаан хэрэглэл угаасан байдал, халуун усанд орсон тэмдэглэл хангалтгүй байсан тул холбогдох ажилтанд ганцаарчилсан зөвлөгөө өгч, хамт олны хурлаар хамтран ажиллахыг зөвлөлөө.

Ээлж солилцох үед жижүүрүүд хариуцлагатай жижүүрийн хамт төвийн ойр орчмын 50 метрт үзлэг хийж, хяналт тавьж, тэмдэглэл хөтөлж ажиллахыг үүрэг болголоо.

Жижүүрүүд өглөө бүр иргэдээр мод, талбай, хүлэмж услуулах шаардлагатай байгааг зөвлөлөө.