Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Дээрх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтэд Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй хүн оролцлоо.
Төвийн 8 албан хаагч 5 километрийн эрүүл мэндийн нээлттэй гүйлтэнд оролцож, 5 албан хаагч дэмжин оролцлоо.







