Шинээр томилогдсон ажилтнуудад Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд ашигласан материал:
- “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар” 2009 он
- Байгууллагын Архивын ажлын үндсэн заавар
- Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт 2011 он
- Нийслэлийн Архивын Газрын “Байгууллагын ажилтнуудад зориулсан хичээл”
Сургалтын үр дүн: Төвийн ажилтнуудад зохион байгуулалтын баримт бичгийг хэрхэн зөв бүрдүүлэх, удирдлагын баримт бичгийг зөв баримтжуулах, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд бусад ажилтан, албан хаагчдын үүрэг оролцооны талаар ойлголт өгсөн.




