Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 30, 39, 62, 63 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны тогтоол шийдвэрүүд, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108, А/166, А/168, А/191 дүгээр захирамж, Нийслэлийн Онцгой комиссын даргын 01, 02 дугаар тушаал, Нийслэлийн онцгой комиссын 2, 3, 4 дүгээр хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд батлагдсан хуваарь, зааврын дагуу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс тус төвийн албан хаагчид хуваарийн дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, иргэдэд коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч, гарын авлага тарааж, ариутгал хийсэн эсэхэд хяналт тавьж ажиллаж байна. Дээрх хугацаанд 669 ширхэг зөвлөмж тарааж, 654 иргэнд зөвлөгөө өгч, 177 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж ажиллалаа.