2 цаг тутамд түр хоноглох байрны өрөөнүүдэд халдваргүйтгэлийн бодистой халуун усаар цэвэрлэгээ хийх

Иргэдэд Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх, гарын авлага тараах

Үйлчлүүлэгч иргэдийн өрөөнд агаар сэлгэлт хийх

Үйлчлүүлэгч иргэдийг хооллохын өмнө гарыг угаалгах, гар ариутгагч тогтмол хэрэглүүлэх

Үйлчлүүлэгч иргэдийн өрөө, халуун усны өрөө, ариун цэврийн өрөөнүүдэд мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх

Төвийн эмч дотоод нөөц бололцоонд тулгуурлан ариутгал хийх

Үйлчлүүлэгч иргэдийн аяга, таваг, халбага, сэрээг ариутгаж хэрэглэх

Хаалганы бариулуудыг халдваргүйжүүлэгчтэй уусмалаар шүршиж ариутгах

Дотоод нөөц бололцоонд тулгуурлан амны хаалт оёж үйлчлүүлэгч иргэдэд олгох

Үйлчлүүлэгч иргэдэд ил задгай бие засах, нус, шүлсээ хаяхгүй байх талаар зөвлөгөө өгөх

Үйлчлүүлэгч иргэдийг амны хаалт тогтмол хэрэглүүлж хэвшүүлэх, түр хоноглох байранд үйлчлүүлэхээр ирж буй иргэдийн халууныг үзэж, төвийн эмчийн үзлэгт оруулах

Үйлчлүүлэгч иргэдийн өрөөнүүдэд ариутгалын кварцийн гэрэл тогтмол асаах

Шинэ коронавирусийн талаар албан ёсны мэдээллийг үйлчлүүлэгч иргэдэд хүргэх зэргээр иргэдийг болзошгүй эрсдлээс сэргийлэн ажиллаж байна.