Шинэ корона вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор төвийн ажилтан албан хаагчид тус бүр 20 маск оёж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны  өдрөөс эхлэн  энэ өдөр хүртэлх хугацаанд төвийн  байранд байрлаж буй давхардсан тоогоор 484 үйлчлүүлэгч иргэнийг 3 ээлжийн даавуун маскаар хангалаа.

Үйлчлүүлэгч иргэн тус бүр 3 ээлжийн даавуун масктай болсон бөгөөд 2 цагийн зайтай маскаа угааж цэвэрлэж, индүүдэж, зөв зүүж хэвшсэн байна.