Нийслэлийн Эрүүл мэндийн газар шинэ корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 02 дугаар сарын 17-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэглэх хамгаалалтын хувцас, халуун хэмжигч, үйлчлүүлэгч иргэдэд амны хаалт, дархлаа дэмжих витамины дэмжлэг үзүүллээ. Үүнд: даавуун маск 200 ширхэг, хамгаалалтын хувцас 10 ширхэг, зайнаас халуун хэмжигч 2 ширхэг, 1 удаагийн бээлий 2 хайрцаг, В12 витамин 1 хайрцгийг тус тус өгсөн.

Тухайн үзүүлсэн тусламж дэмжлэгийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байна.