Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 10 дугаар зарлиг, Монгол Улсын засгийн газрын 2020 оны 30, 39, 62, 63 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны тогтоол шийдвэрүүд, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108, А/166, А/168, А/191 дүгээр захирамж, Нийслэлийн Онцгой комиссын даргын 01, 02 дугаар тушаал, Нийслэлийн онцгой комиссын 2, 3, 4 дүгээр хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд батлагдсан хуваарь, зааврын дагуу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл өдөр бүр 2-3 албан хаагч Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, иргэдэд коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч, гарын авлага тарааж, ариутгал хийсэн эсэхэд хяналт тавьж ажиллалаа.

 

Төвийн даргын А/07, А/08, А/09, А/10, А/11, А/13, А/14 дугаартай тушаалаар эргүүлээр ажиллах хуваарь, Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлэх, Ажлын төлөвлөгөө зэргийг баталж холбогдох ажилтнуудад үүрэг чиглэл өгч биелэлтийг тайлагнаж ажиллав.

Холбогдох газруудад мэдээ өгөх ажилтныг томилж цаг хугацаанд нь хүргүүлж ажиллахын зэрэгцээ эргүүлээр ажиллаж буй нутаг дэвсгэрийн Онцгой байдлын штаб, хорооны ажилтнуудтай тогтмол харилцаатай байж өдөр тутмын ажлын талаар зөвлөгөө, заавар авч ажилласан.

Мөн коронавирусийн халдвараас сэргийлэх талаар холбогдон гарсан эрхзүйн актууд болон бусад холбогдох баримт бичгүүдийг нэгтгэсэн ажлын хавтас тусгайлан гаргаж нийт ажилтнуудад танилцуулж ажиллалаа.

Хуваарьт хорооны нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд ариутгал, цэвэрлэгээг сайн хийсэн, гар ариутгагч байрлуулсан, амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж хэвшсэн бөгөөд байгууллагын онцлон нөхцөл байдлаас шалтгаалан Бүртгэлийн газар, Газрын алба зэрэг газруудад үйлчлүүлэгч иргэд ихээр бөөгнөрөл үүсгэж байсан. Гудамж талбайд өсвөр насны залуус, хүүхдүүд амны хаалтгүй явах нь олонтаа тохиолдож байсан бөгөөд тухай бүрт зөвлөмж, сануулга өгч ажилласан болно.

Байгууллагын гадна талбай, орон сууц, гэр хорооллын гудамж, үерийн даланд хуримтлагдсан хогийг цэвэрлүүлж ачуулах талаар холбогдох газруудад шаардлага тавьж зөрчлийг арилгуулсан.

Тухайлбал тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Топаз хүнсний дэлгүүр нь ариутгал, цэвэрлэгээ хийлгүйгээр үйл ажиллагаа явуулж зөрчлийг давтан гаргасан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр хандаж зөрчлийг арилгуулсан.

2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн эргүүлээр ажиллаж буй ажилтнуудын ажилд харьяа хорооны дарга хөндлөнгийн хяналт тавьж ажиллах болсон тул нийт ажилтнуудад чиглэл өгч, мэдээний хуудсыг хянуулж хэвшсэн.

Эргүүлээр ажиллах хугацаанд зохион байгуулагдсан ажил болон холбогдон гарсан зардлууд:

Гүйцэтгэсэн ажил Тоо
1

Тараасан зөвлөмжийн тоо

 

3304
2

Зөвлөмж танилцуулсан тоо

 

3227
3

Шалгасан байгууллагын тоо

 

1970
4

Зөрчил гаргасан иргэний тоо

 

 

1449
5

Үүрэг гүйцэтгэсэн цаг

 

948
6

 

Үүрэг гүйцэтгэсэн өдөр

Ажлын

74

 

107

Амралтын,

баярын

33
7 Эргүүлээр ажилласан ажилтны тоо

14

 

Нэр Зардал
1 Хоол

1 538 000

 

2 Шатахуун

1 185 000

 

3 Гарын авлага

200 000

 

4 Илүү цаг

6 331 570

 

НИЙТ 9 254 570