Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/662 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвөөс ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллалаа.

Үйлчлүүлэгч иргэдийг эрүүл мэндийн асуумжийн хуудсыг үндэслэн хүлээн авч халууныг үзэн гарыг ариутган бүртгэлд хамруулж халуун усанд оруулан, бохир хувцсыг сольж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн халуун, хоол цай өгч цаашид тохирох нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулна.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн түр хоноглох байр, гэрүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, амны хаалт зүүлгэн, халдвараас сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/662 дугаар захирамж, тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах арга хэмжээний удирдамжийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран арга хэмжээгээр хүргэгдэн ирсэн иргэндийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулан ажиллалаа.