Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ 2020 оны 1-р улирал
2020 оны 1 дүгээр улиралд иргэдээс 242 хүсэлт, 3 талархал, гомдол 0 ирүүлснийг хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өглөө.
2019 оны 1 дүгээр улиралд иргэдээс 220 хүсэлт, 13 талархал, 0 гомдол ирсэн нь хүсэлтийн тоо өсч, талархлын тоо буурсан дүнтэй байна.
Тус төв нь нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч байгаа иргэдийг хүлээн авч нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дээрх иргэд нь регистрийн дугаараа мэдэхгүй, холбогдох утасгүй, тодорхой оршин суух хаяггүй байдаг нь Smartcity.mn програмд шивэхэд хүндрэл үүсгэж байна. 2020 оны 1 дүгээр улиралд регистрийн дугаараа мэдэхгүй болон тодрохгүй байгаа 4 иргэний өргөдлийг шийдвэрлэсэн.
Мөн дээрх иргэд нь бичиг үсгийн боловсрол муу, сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, архинд донтох өвчтэй, гар утас ашигладаггүй, орон гэргүй учраас тодорхой оршин суух хаяггүй байдгаас шалтгаалан бичсэн өргөдөл шаардлага хангахгүй байх шалтгаан болдог. /Төрийн албан ёсны хэлээр өргөдөл бичих чадваргүй, үг үсгийн алдаа ихтэй/
Нийгмийн ажилтнууд эдгээр иргэдийг хүлээн авч, бүртгэл судалгаа хөтлөн, нийгмийн халамжийн анхан шатны үйлчилгээ үзүүлсний дараа /усанд оруулах, дотуур гадуур хувцсыг нь солих, халуун хоолны үйлчилгээнд хамруулах/ бүртгэлийн анкет хөтлөн, өргөдөл хүсэлтийг хүлээн авч байна.
Өргөдлийн тоо 1 дүгээр улиралд өссөн нь манай төвөөр үйлчлүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг иргэдийн тоо дулааны улиралд цөөрч, хүйтний улиралд байгууллагын үйл ажиллагааны ачаалал, нягтрал ихэсдэгтэй холбоотой байна.
Мөн шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/345 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн хэлтсүүдийн нэгдсэн арга хэмжээгээр орон гэргүй иргэдийг тус төвд байрлуулсантай холбоотойгоор өргөдлийн тоо өссөн байна.
2020 оны 1 дүгээр улиралд төвөөр үйлчлүүлж буй 62 иргэнд Өргөдөл, гомдлыг хэрхэн бичих талаар болон холбогдох хууль, тогтоомжийн талаар сургалт зохион байгуулсан.
Төвийн удирдлага сар бүр үйлчлүүлэгч иргэдийг хүлээн авч уулзалт зохион байгуулан санал, хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний үед иргэдийн өрөөнүүдэд уулзалт зохион байгуулж 2020 оны 1 дүгээр улиралд 3 удаагийн уулзалтаар 1 дүгээр сард 122, 2 дугаар сард 105, 3 дугаар сард 145, нийт 372 иргэнийг хүлээн авч уулзсан байна. Үйлчлүүлэгч иргэдээс
-Иргэний үнэмлэх шинээр болон дахин олгуулах, хаяг шилжүүлэх
-Түр хоноглох байранд байрлах, байрнаас гарах, чөлөө хүсэх
-Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах
-Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах гэх мэт хүсэлтүүд ирж байна.
Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан нь холбогдох байгууллагаас зохион байгуулагдсан сургалтанд хамрагдаж, ажилтнуудад заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.
2018 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэвтэрч буй UB ERP програмыг ашиглан өргөдөл, гомдлыг бүртгэж эхэлсэн бөгөөд ажилтнуудад сургалт зохион байгуулж уг програмд нэвтрэх нэр, нууц үг олгож байгууллагын хэмжээнд ашиглалт жигдэрсэн.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар Хурлаас өгсөн үүргийн дагуу төвийн удирдлага, хамт олонд сар бүр иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг танилцуулж байна.



