Төвд байрлаж буй иргэдийг шинэкоронавирусийн дархлаажуулалтанд хамрууллаа. Эрүүл мэндийн шалтгаантай иргэдээс бусад иргэдийг бүрэн хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Нийт хамрагдсан иргэдийн 78 нь БНЭнэтхэг улсын астра зиника, 24 нь БНХАУ-ын синофарм вакцинд хамрагдлаа.

Уг вакцинууд нь КОВИД-19 халдварын эсрэг  дархлаа тогтоох чадвар бүхий тарилгын шингэн бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөмж болгож буй үйлдвэрийн вакцин юм.

Мөн иргэдэд ковидын вакцин болон дархлаажуулалт гэж юу вэ, түүний ач холбогдлын тухай сургалт орсон.

Дархлаажуулалтанд хамрагдсан иргэдийг эмчийн үзлэг хяналтанд байлгахад астра зенека вакцин хийлгэсэн иргэдээс  эхний үзлэгээр бүгд хэвийн, хоёр гурав дахь үзлэгээр артерийн даралт ихэссэн 7, хэт өндөрссөн 4, бие тавгүйрхэх жихүүдэстэй 23 иргэн байсан тул шинж тэмдгийн эмчилгээ хийгдсэн. Иргэдэд витаминжилт хийгдсэн.