Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 99 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний  төлөвлөгөөний хүрээнд дараах үйл ажиллагаануудыг  2021 онд зохион байгуулж байна.

  • Тус төв нь “Монгол халамж” төрийн бус байгууллагатай  хамтран 1 жилийн сургалтын гэрээ байгуулан жилийн турш  сэтгэл зүйн цуврал сургалтыг зохион  байгуулж эхэлсэн.Тус байгууллагын сургагч багш, сэтгэл судлалын магистрант Л. Отгонбаяр нийт 6 удаагийн  сургалтыг ороод байна. Тус сургалтууд “ Жохари цонх”, “Амьдралын үндэс” , “Эр зориг”, “Ухааны бяр”, “Буруутгал”, “Давхар хамаарал” гэсэн сэдвийн дагуу тус тус зохион байгуулсан.
  • Мөн төвийн сэтгэлзүйч аяны хүрээнд “Гамшгийн үе дэх сэтгэл зүйн анхан шатны тусламж”, “Сонголт таны ирээдүй”, “Сэтгэл зүйн саад бэрхшээлэ даван туулах арга зам”, “Хэл ярианы хүч” гэсэн сэдвийн дагуу сургалтууд зохион байгуулав.