Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4-160 дахь заалтад “Нийгмийн хамгааллын тусгай төв”-ийг өргөтгөх бэлтгэл ажлыг хангана гэж тусгагдсан. Энэ ажлын хүрээнд 2020 онд НЗД-ын А/600 дугаартай захирамжаар эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэн, тендерт шалгарсан “Голден лайт” ХХК захиалагчтай гэрээ байгуулан, барилгын эхний ээлжийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын Халамжийн хэлтэс, Нийгмийн хамгааллын тусгай төв, гүйцэтгэгч “Голден лайт” ХХК-ы төлөөлөл ажлын уулзалт хийж, барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Барилгын эхний ээлжийн гүйцэтгэл 70 хувьтай байгаа бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв.
© 2025 Нийгмийн Хамгааллын Тусгай Төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.






