2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төвийн ажилтнуудын шуурхай цуглаан зохион байгуулж дараах асуудлуудыг танилцууллаа. Үүнд:
-Нийслэлийн Засаг даргын А/221дүгээр захирамж, Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үүрэг даалгавар
– Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай Хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын зөвлөмжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал
– Гүйцэтгэлийн тайлан бичих заавар зөвлөгөө, байгууллагын 7, 14 хоногийн тайланг нэгтгэхэд анхаарах зарим асуудал
– Өдөр тутмын ажлын гүйцэтгэл, вакцины эхний тун тариулсан иргэдийн халдвар хамгааллын дэглэм сахиулахад анхаарах талаар тус тус зөвлөгөө мэдээлэл өгч, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эрх үүргийн хүрээнд хариуцлагатай ажиллахыг зөвлөлөө.
Мэдээллийн төгсгөлд төвийн даргын зүгээс ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэгдсэн “Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар”-ын гэрчилгээг ажилтнуудад гардуулж өглөө.





