Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн газар, Энэрэл эмнэлэг, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран нийслэлийн 6 дүүргийн томоохон худалдааны төв, зах, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон, тэнүүчилж амьдардаг өөрийн орон гэргүй иргэдийг илрүүлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүйтний улиралд аливаа эрсдлээс сэргийлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн, түр хоноглох байранд байрлуулах, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сэргийлэх арга хэмжээг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Түр хоноглох байранд үйлчлүүлж буй  иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг цэсийн дагуу тайлант өдрүүдэд нийт 2520 /давхардсан тоогоор/ иргэнд үзүүлсэн байна.

Төвийн эмчийн хяналтанд 219, сүрьеэгийн эмчийн хяналтанд 2 хүнд үргэлжлэх шатны эмчилгээг хийгдэж байна.

Өдөр тутмын үзлэгийг 384 иргэнд, шарх цэгцлэлт 95, эм олголт 76, эмчилгээ хийсэн 44 иргэнд хийж, халуун хэмжилтийг тогтмол үзэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн. ХӨСҮТ-д /Намхайдорж-сүрьеэ/ нийт 1 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Төвд байрлаж буй иргэдийг өрөө гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгөн, ковидын цаг үеийн мэдээллүүдийг тухай бүр өгсөн.           Хуваарийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээнд хамруулан, хөнжил гудас салхинд тавих, өрөөний агаар сэлгэлтийг цаг тутамд 15-20 минут хийж маскийг тогтмол хэрэглүүлж хэвшсэн. Халдваргүйжүүлэлтийг 1,3.5 дахь өдрүүдэд тогтмол хийж нийт 3, гадна нойлд 3 удаа хийсэн.