Ковид-19 цар тахлын тархалтын улмаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжин хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 302 дугаартай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08/1503 дугаартай албан бичгээр өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч байгаа орон гэргүй тэнэмэл амьдралтай 107 иргэнийг тус төвийн түр байранд байрлуулах ажлыг нийслэлийн 6 дүүргийн Цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулсан.

 

Мөн тухайн өдрийн арга хэмжээний хүрээнд ирсэн 107 иргэн, өмнө нь төвд байрлаж

байсан 86 иргэн, нийт 193 иргэнийг Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороо болон мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансертай хамтран идэвхитэй илрүүлэг шинжилгээнд хамрууллаа.

Эдгээр иргэдээс сүрьеэгийн илрүүлгийн асуумж бөглөсөн 193, рентгэн зураг авхуулсан 193, хэвийн 172, өөрчлөлттэй, цэрний шинжилгээ авах шаардлагагүй 21 /өмнө нь сүрьеэгээр өвдөж байсан/, өөрчлөлттэй цэрэнд ХНТ шинжилгээ авсан 4 байна.