Ажилтан албан хаагчдын ажлын байранд дахь стрессийн түвшинг тодорхойлж тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Ажлын байрны стрессийн түвшин тогтоох 13 асуулга бүхий тестээр судалгаа авлаа.
Төвийн удирдлага, ажилтан албан хаагчдын 83,3% нь ажлын байрны стресс “БАГА” түвшинд, 16,7% нь стрессийн “ДУНДАЖ” түвшинд байна.
Ажилтан албан хаагч нарт ажлаас шалтгаалсан хүндрэл бэрхшээл харьцангуй бага байгаа нь удирдлагын зүгээс дарамт шахалт бага удирдахуйн арга ухаан нь оновчтой ажилчидтайгаа харилцан ойлголцдог, ажилтан албан хаагч тэдний хувь хүний зохион байгуулалт, сэтгэл зүйн хүндрэл бэрхшээлээ даван туулах арга ухаанд суралцсан болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.
Стрессийн дунд түвшинд хамаарагдаж буй ажилтнууддаа сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.



