Ковид-19 цар тахлын тархалтын улмаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжин хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 302 дугаартай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08/1503 дугаартай албан бичгээр өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч байгаа орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг тус төвийн түр хоноглох байранд байрлуулах ажлыг нийслэлийн 6 дүүргийн Цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгууллаа.
2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгөгдсөн чиглэлийн дагуу бэлтгэл ажлыг хангаж 04 дүгээр сарын 09-ний өглөөний 08 цагаас эхлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын явуулын шинжилгээний 2 баг, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран нийт 157 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, 107 иргэнийг түр хоноглох байр, гэрүүдэд байрлууллаа.
Эдгээр иргэдээс ажилтай, гэр оронтой, биеийн эрүүл мэнд муу болон бусад шалтгаанаар 22 иргэн Цагдаагийн албан хаагчийн зөвшөөрөлтэйгээр төвд байрлаагүй буцсан болно.
Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна гэв.
Төвд байрлаж байсан 86 иргэнийг байранд оруулж, шинээр ирсэн 107 иргэнийг 10 гэрт байрлууллаа. Нийт 193 иргэн байрлаж байна. Иргэдийн халууныг хэмжихэд хэвийн байв. Нийт иргэдийг дараагийн шатны үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Төвд тулгамдаж буй асуудал түр хоноглох байрны орны хүрэлцээ муу тул иргэдийг зай бариулах асуудал мөрдүүлэх боломжгүй байна.
Мөн шинээр ирсэн иргэдийг вакцинд хамруулах нэн тэргүүний шаардлага байна.
Төвийн хүний нөөц дутмаг тул албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хонож, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны цагдаа нэмэлтээр ажиллахаар шийдвэрлээд байна.













