Орон гэргүй иргэдийн нийтлэг хэв шинж нь бухимдуу, сэтгэл санаа нь тогтворгүй, өөртөө итгэх итгэл бага, ганцаардсан байдаг. Харилцааны хувьд түрэмгийлсэн шинж давамгайлсан төлөвтэй  байдаг ба сэтгэл зүйн  байнгын үр дүнтэй үйлчилгээний хэрэгцээ их байдаг.

Сэтгэл зүйн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэхэд тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл зүйг тайвшууруулах, өөрийгөө бүрэн илэрхийлэх нөхцөлөөр хангах өнгө-дизайны зөв шийдэлтэй, эерэг уур амьсгал бүрдсэн орчин үр дүнд хүрэхэд 25% нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан байдаг тул зөвлөгөөний өрөөг тохижуулах хэрэгцээ байсан. Иймд сэтгэл зүйчийн зүгээс сэтгэл зүйн өрөөг үйлчилгээний стандартад ойртуулж тохижуулах төслийг боловсруулан хэд хэдэн газар хүргүүлснээр иргэн Д.Отгонбаярын гэр бүл өөрийн санаачлагаар 800,000₮-ний дэмжлэг үзүүлсэнд төвийнхөө зүгээс талархал илэрхийлье.

Санхүүжилтээр өрөөний ханыг дуу тусгаарлах өнгөт хавтангаар бүрж, ус шүүгч, ширээ сандал , цаг, цайны аяганы сет зэргийг бүрдүүж тохижилтын ажлыг гүйцэтгэснээр зөвлөгөө өгөх шинэлэг тав тухтай орчин нөхцөл бүрдсэнд төвийн албан хаагчид бид бүхэн баяртай байна.

Энэхүү сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө нь цаашид төвөөр үйлчлүүлэгч олон иргэнд  орчны тав тухтай нөхцлийг бүрдүүлж, сэтгэл зүйн үйлчилгээнд ихээхэн үр дүнг бий болгоно гэдэгт бид итгэлтэй байна.