Монгол Улсын Засгийн Газраас иргэн бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэнтэй холбоотойгоор уг тэтгэмжинд төвөөс үйлчилгээ авч буй иргэдийг хамруулахаар Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Яам, Нийслэлийн Нийгмийн халамжийн Газартай хамтран ажиллаж байна. Төвөөр үйлчлүүлж буй 164 иргэн уг тэтгэмжинд хамрагдахаас:
-Тэтгэмжинд хамрагдсан -60
-Хувиараа хөөцөлдөх хүсэлт гаргасан-65
-Бичиг баримтын зөрчилтэй-8
-Бичиг баримтын зөрчилгүй болгож банкны дансны мэдээллээ тулгаж буй- 31 тус тус байна.
Огт бичиг баримтгүй, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй 8 иргэний мэдээллийг уг тэтгэмжийг зорилтот бүлгийн иргэдэд олгох чиглэлээр байгуулагдсан Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яам, Нийслэлийн халамжийн газрын ажлын хэсэгт багтсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны иргэний бүртгэлийн ажилтантай хамтран хурууны хээг баталгаажуулж 3 иргэнд шинээр цахим үнэмлэх олгуулав. Мөн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй 4 иргэний бичиг баримтжуулж өгөх хүсэлт гаргасан бөгөөд дээрх 8 иргэний 1 иргэний мэдээлэл нас барсан төлөвтэй байсныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн ажилтанд хандаж шийдвэрлэж өгөх хүсэлт гаргаад байна.










