2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн зохион байгууласан арга хэмжээний үеэр хүргэгдэн ирсэн 6 иргэнд ПГУ шинжилгээ хийлгэхэд 1 иргэний шинжилгээний хариу эерэг, бусад иргэдийн хариу сөрөг боловч шинж тэмдэг илэрч байгаа тул эдгээр иргэдэд шинж тэмдэгийн эмчилгээг хийж эхэлсэн.

Мөн 1 ажилтан амарч байх хугацаандаа өвчилсэн бөгөөд одоогоор өрхийн эмчийн хяналтанд эмчлэгдэж байна.  Одоогоор эмнэлэгт 1 үйлчлүүлэгч иргэн хэвтэн эмчлүүлж, бусад  1 ажилтан, 5 иргэн эмчийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байна.

Иргэдэд коронавируст халдварыг хамтдаа даван туулахад тустай өдөр тутмын зөвлөмжүүдийг өгч, халдваргүйжүүлэлтийг тухай бүр хийж байна.