Орон гэргүй, тэнэмэл, архины хамааралтай иргэд жилээс жилд өсөж байгаа ба тэдэнтэй ажиллах оновчтой цогц арга зүйн баримт бичиг бага байгаатай холбоотойгоор “ Нийгэм, сэтгэл зүйн судалгаа”-г эхлээд байна.

Согтууруулах ундаа болон бусад шалтгаануудын улмаас орон гэргүй тэнэмэл амьдралаар амьдарч буй иргэдийн сэтгэл зүйн байдал түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлүүдийг судлан тэдэнтэй ажиллах арга зүйг боловсруулах нь судалгааны зорилго юм.

Судалгааны асуулгын бүтцэд :

  • Сэтгэл зүйн
  • Амьдралын түүх
  • Гэрлэлт
  • Ажил эрхлэлт
  • Сэтгэцийн эрүүл мэнд
  • Мансууруулах бодисын хэрэглээ
  • Эрүүл мэнд

гэсэн 7 бүлэг 44 асуултаас бүтсэн ба  ганцаарчилсан ярилцлагын аргаар 200 иргэнийг уг судалгаанд хамруулах төлөвлөгөөтэйгөөр төвийн сэтгэлзүйч судалгааны ажлаа эхлүүлээд байна.