2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 19-ний өдрүүдэд “Өдөр бүр уншъя” уриан дор зохион байгуулагдсан 30 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан.

Тус төвийн номын санд Геодези, усны барилга байгууламжийн газар болон хувь хүн, аж ахуй нэгжүүд нийт 359 ном хандивлалаа.

Үүнд:

– Уран зохиол, түүх, роман, тууж – 205 ширхэг

– Шүлэг, яруу найраг – 73 ширхэг

– Хувь хүний хөгжлийн тухай ном – 81 ширхэг цугларсан байна.

Хандивын номнуудыг бүртгэлжүүлэх, эмхэтгэх мөн иргэдэд картаар ном олгон уншуулах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд төвийн нийгмийн ажилтан болон соёл сургалт, хүмүүжил хариуцсан нийгмийн ажилтан нар хамтран номын санг баяжуулан, эмхэтгэх номын сангийн карт хийх, номын сангийн санамж хийх зэрэг ажлыг зохион байгууллаа.