Тусгаар тогтнолын өдөр
Монгол улс 1911 оны 12-р сарын 29-нд Манжчин улсын хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо олж, улсаа тунхаглан зарлаж байсан.
Өдгөөгөөс 97 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс Анхдугаар үндсэн хуулиа баталж дэлхий даяар Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа зарлан тунхагласан билээ. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижигхэн, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байсан юм. Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэж дэлхийн олон орны сонорт хүрсэн билээ. Хэдий Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө Хятад, ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн талаар мэдээлэл өгч харилцан ярилцлаа.






