Нийгмийн Хамгааллын тусгай төвийн түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдэд “Эерэг харилцаа ба хандлага” сэдвээр 2021 оны 11 дүгээр сар 23 ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар: Хандлага нь циклтэй байдаг, та одоо байгаа хандлагаараа ямар нэгэн үйлдэл хийнэ. Тэр үйлдлээс хамаарч эерэг, сөрөг үр дүнгүүд гарна. Тэрхүү үр дүн нь эргээд таны хандлагад нөлөөлж байдаг. Хандлага бол сонголт, Өчигдөр танд юу тохиолдсон нь хамаагүй, харин өнөөдрийн хандлага бол таны сонголт юм. Ямар хэлбэрээр тодорхойлогдсоноос үл хамааран та эерэг хандлагатай болсон тохиолдолд зөвхөн таны ойр дотнын хүмүүс, хамтран ажиллагсдад нөлөөлөөд зогсохгүй танд өөрт тань эерэг үр дүнгүүдийг авчрах болно. Сургалтын явцад иргэд идэвхитэй оролцож, харилцан ярилцан өөрт төрж буй сэтгэгдэл, үзэл хандлагаа чөлөөтэй илэрхийлж байв.





