Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын сургалтанд ахлах арга зүйч, Эцэг эхчүүдийн анхдугаар зөвлөгөөнд архив бичиг хэргийн ажилтан, Авлигатай тэмцэх газраас “Авлига, авлигын шалтгаан нөхцөл” сэдэвт сургалтад шинээр томилогдсон 2 албан хаагч тус тус хамрагдлаа.

Тайлант хугацаанд төвийн түр хоноглох байранд 1610 /давхардсан тоогоор/ иргэнийг хоноглуулан бүртгэлжүүлж, төрөл бүрийн үйлчилгээнд хамруулаад байна. Тус иргэдэд төвийн нийгмийн ажилтан, эмч, сэтгэлзүйч нар нөхцөл байдлын үнэлгээ хийж шаардлагатай үйлчилгээнд хамруулан ажиллаж байна.

Түр хоноглох байранд үйлчлүүлж буй  иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг цэсийн дагуу тайлант өдрүүдэд нийт 5018 /давхардсан тоогоор/ иргэнд үзүүлсэн байна.

Түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдийн ариун цэвэрт анхаарч өдөр бүр халуун усанд оруулах, бохир хувцасыг солих, угаалгах, цагаан хэрэглэл, бүтээлэг, дэрний уут зэргийг угаах үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Тайлант өдрүүдэд нийт 121 иргэнд халуун усанд орох үйлчилгээг үзүүлж, дөрвөн удаагийн угаалтаар 65 ширхэг цагаан хэрэглэл угаасан байна.

Нэгдсэн ачлагаар ирсэн иргэдийн бичиг баримтын судалгаа бүртгэлийг хийхэд 11 иргэн бичиг баримтын зөрчилтэй байсан учир СХД-ийн бүртгэлийн хэлтэст хандан регистрийн дугаар тодруулж, цаашид бичиг баримтжуулахаар ажиллаж байгаа бөгөөд хаягийн зөрчилтэй 1 иргэний зөрчлийг арилгаж, халамжинд хамруулахаар материал бүрдүүлж байна.

Үйлчлүүлэгч иргэдийн гэр бүлийн мэдээллийг цуглуулж, 10 иргэний ар гэртэй уулзалт зохион байгуулж, 13 иргэнийг гэр бүлд нь хүлээлгэн өгч, бие даасан амьдралд шилжүүллээ.

Төвийн эмчийн хяналтанд 203, өдөр тутмын үзлэгийг 611 иргэнд, шарх цэгцлэлт 189, эм олголт 216, эмчилгээ хийсэн 261 иргэнд хийж, халуун хэмжилтийг тогтмол үзэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн.

Төвд байрлаж буй иргэдийг өрөө гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгөн, ковидын цаг үеийн мэдээллүүдийг тухай бүр өгсөн. /3удаа 324 иргэнд д.т/ иргэнд- ковидын цаг үеийн мэдээлэл/

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 1 /Я.Батэрдэнэ/ сүрьеэгийн эмчийн хяналт эмчилгээнд 1

Вакцинжуулалтанд I-10, II-5, III-36 нийт 51 иргэн, мөн III тунд 5 ажилтан хамрагдлаа.

Нийгэм-сэтгэл зүйн 44  асуулга бүхий судалгааг шинээр ирсэн 69 иргэнээс авч, сэтгэл зүйн нөхцөл байдлыг үнэлэн ажиллахад амиа хорлох эрсдэлтэй 7, сэтгэцийн тулгамдсан асуудалтай 7, сэтгэцийн эмгэгтэй 1, ганцаардал, сэтгэл гутрал, сэтгэлийн зовиур шаналгаа, нойргүйдэл, цөхрөл, танин мэдэхүйн чадвар сулрах, амьдралын утга учраа алдах, өөрийн үнэлэмж буурах, архины хамаарал гэсэн тулгамдсан асуудалтай 69 иргэн байна. Сэтгэл зүйн урт хугацааны үйлчилгээний хэрэгцээ их байгаа нь дээрхээс харагдаж байна.

“Гэгээн өглөө” уулзалтыг 10 удаа зохион байгуулж, төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй 800 /давхардсан тоогоор/ иргэнийг хамруулан гэр, өрөөнүүдээр орж, өдөр бүрийн цаг үеийн мэдээ, ковид19 вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн талаар зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч ажилласан.

Төвөөс үйлчилгээ авч буй түр хоноглогч  иргэдэд төвийн албан хаагчид 2 удаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж, уулзалт  зохион байгууллаа.

Номын сан шинэчлэгдэж, өргөжилт хийгдэхээс өмнө хуучин сурах бичиг, сонин сэтгүүлүүд дийлэнх хувийг эзэлж байсан. Одоогийн байдлаар орчин үеийн шилэгдмэл уран зохиолуудаар дүүргэлт хийгдээд байна. Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор номын санг 08:00-17-00 цагийн хооронд картаар болон танхимаар ном уншуулж байна. Номын сангийн баяжилт хийгдсэнээс хойш уншигчдын тоо эрс нэмэгдсэн. Номын сангаас авсан судалгаагаар 7 хоногт 1 уншигч дунджаар 3 ном уншдаг гэсэн үзүүлэлтэй байна.

Тусгай төвийн түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдэд ахлах аргазүйч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд нийт 5 удаагийн сургалтаар 141 иргэнийг хамруулан тус бүр сургалт зохион байгууллаа. Үүнд: “ Эерэг харилцаа ба хандлага”, “Бүдүүлэг хүмүүстэй хэрхэн харилцах вэ?”, “Сэтгэлзүйн эрүүл мэнд”, ”Хүн байхын учир”, “Тусгаар тогтнол” гэсэн сэдэвт сургалтууд орж эерэг зөв бодол бодох, өөрийнхөө дадал зуршлыг шинэчлэх зорилт дэвшүүллээ.

Өнгөрсөн 7 хоногт ачлага арга хэмжээний үеэр төвд ирж үйлчилгээ авч байсан 2 иргэнийг (эхнэр, нөхөр) ажил мэргэжлийн зөвлөгөөнд хамруулж, Хөвсгөл аймагруу малчнаар, 1 иргэнийг барилгын туслахаар тогтвортой ажлын байранд тус тус зуучилсан.

Иргэдээс 81 өргөдөл, 5 талархал хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. 5 иргэний регистрийн дугаар тодорхойгүй тул програмд нэгтгээгүй. Эдгээр 5 иргэний мэдээллийг иргэний бүртгэлийн цахим санд шүүлгэх ажлыг хариуцсан нийгмийн ажилтан хийж байна. Веб сайтад сул орон тооны зар болон хүний нөөцийн холбогдолтой 2 мэдээ байрлуулсан.

Аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2 удаа, хоолны дээж авалтыг 14, дээж устгалыг 13, хяналтыг 10, хоолны амт чанарын талаар санал 5 байна.

Иргэдийг 3-4 ээлжээр хоолонд оруулж, тусгаарлалтанд байгаа   иргэдийн  хоолыг гэрээр нь өгч байна.

Хуваарийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээнд хамруулан, хөнжил гудас салхинд тавих, өрөөний агаар сэлгэлтийг цаг тутамд 15-20 минут хийж маскийг тогтмол хэрэглүүлж хэвшсэн. Халдваргүйжүүлэлтийг 1,3.5 дахь өдрүүдэд тогтмол хийж, өрөө тасалгаанд 6 , гадна нойлд 2 удаа хийсэн.

Шинээр байрлах иргэдийн халдвар хамгааллыг сахиулах үүднээс №2,3 гэрүүдийг тусгаарлах гэр болгон бэлдэж, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг хийж, байрлуулж байна.

Шинээр орсон 5 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан тусгаарлав.

Нийт иргэдэд ганганы хандмалыг эмчилгээний журмаар 15 цагт тогтмол өгч байна.