2021 оны 12 дугаар сарын байдлаар Төвийн номын санд хувь хүн, аж ахуй нэгжүүд нийт 496 ном хандивласан. Номын сан шинэчлэгдэж, өргөжилт хийгдэхээс өмнө хуучин сурах бичиг, сонин сэтгүүлүүд дийлэнх хувийг эзэлж байсан. Одоогийн байдлаар орчин үеийн шилэгдмэл уран зохиолуудаар дүүргэлт хийгдээд байна.

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор номын санг 08:00-17:00 цагийн хооронд картаар ном олгож мөн танхимаар уншуулж байна. Номын баяжуулалт хийгдэхээс өмнө иргэдийн 10% ном уншдаг байсан бол одоогийн байдлаар нийт иргэдийн 43% нь уншдаг болсон байна. Мөн түүнчлэн 1 уншигч 7 хоногт ойролцоогоор 3 ном уншиж судалдаг гэсэн судалгаа гарсан. Үйлчлүүлэгч иргэдийн ном унших хэрэгцээ өдрөөс өдөрт өсөж байна.