Төвөөр үйлчлүүлж буй иргэд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлж эхэллээ. Далан богд ХХК-тай хамтран Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр уг байгууламжийг барьсан бөгөөд байгууламж баригдахаас өмнө иргэд төвийн хашаанд байрлах нийтийн бие засах газраар үйлчлүүлж байсан юм.