Тус төв нь жил бүр үйлчлүүлж буй иргэдийн дунд Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан бүх иргэдийг хамруулахгүйгээр зөвхөн тэтгэвэрийн насны 20 үйлчлүүлэгч иргэнд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 11:00-13:00 цагийн хооронд сургалтын зааланд хүндэтгэл үзүүллээ.
Ахмад настнуудын төлөөлөл болсон иргэдэд төвийн дарга, ахлах аргазүйч болон нийгмийн ажилтнууд баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэв. Иргэд өөрсдийн ажил, амьдралын түүхийн нэгээхэн хэсгийг танилцуулж халуун дулаан яриа өрнүүлж сэтгэгдлээ хуваалцаж баярын арга хэмжээ өрнөв.
Арга хэмжээний төгсгөлд үйлчлүүлэгч иргэдэд гарын бэлэг гардуулав. Мөн бүх өрөө гэрүүдэд баярын идээний хишиг тараагаад арга хэмжээ өндөрлөсөн.







