Нийслэлийн Засаг даргатай байгуулах Хариуцлагын гэрээ болон байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлж холбогдох хэлтсүүдийн санал тусгаж нэмэлт өөрчлөлтийг тусгаж хүргүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар төвийн удирдлага өөрчлөгдөж Ш.Мөнхцэцэг томилогдсон. 2022 оны 01 дүгээр сарын төсвийн зарцуулалтын гүйцэтгэлийн мэдээ хүргүүлсэн.
Тайлант хугацаанд төвийн түр хоноглох байранд 1263 /давхардсан тоогоор/ иргэнийг хоноглуулан бүртгэлжүүлж, төрөл бүрийн үйлчилгээнд хамруулаад байна. Тус иргэдэд төвийн нийгмийн ажилтан, эмч, сэтгэлзүйч нар нөхцөл байдлын үнэлгээ хийж шаардлагатай үйлчилгээнд хамруулан ажиллаж байна.
Түр хоноглох байранд үйлчлүүлж буй иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг цэсийн дагуу тайлант өдрүүдэд нийт 3995 /давхардсан тоогоор/ иргэнд үзүүлсэн байна.
Үйлчлүүлэгч иргэдийн гэр бүлийн мэдээллийг цуглуулж, 5 иргэний ар гэртэй уулзалт зохион байгуулж, 4 иргэнийг гэр бүлд нь хүлээлгэн өгч, бие даасан амьдралд шилжүүллээ.
Бичиг баримтын зөрчилтэй, хаяггүй 1 иргэнийг хаягжууллаа.
Түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдийн ариун цэвэрт анхаарч өдөр бүр халуун усанд оруулах, бохир хувцсыг солих, угаалгах, цагаан хэрэглэл, бүтээлэг, дэрний уут зэргийг угаах үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Тайлант өдрүүдэд нийт 210 иргэнд халуун усанд орох үйлчилгээг үзүүлж, дөрвөн удаагийн угаалтаар 90 ширхэг цагаан хэрэглэл угаасан байна.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг 2 ээлж болгон хувааж “Гэгээн өглөө” уулзалтыг 10 удаа зохион байгуулж, төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй 817 /давхардсан тоогоор/ иргэнийг хамруулан өдөр бүрийн цаг үеийн мэдээ, корона вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, байрны дотоод журмын талаарх зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч ажилласан.
Сар шинийн баярыг тохиолдуулан, цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан бүх иргэдийг хамруулахгүйгээр зөвхөн тэтгэвэрийн насны 20 үйлчлүүлэгч иргэнд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 11:00-13:00 цагийн хооронд сургалтын зааланд хүндэтгэл үзүүллээ. Ахмад настнуудын төлөөлөл болсон иргэдэд төвийн дарга, ахлах аргазүйч болон нийгмийн ажилтнууд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Арга хэмжээний төгсгөлд үйлчлүүлэгч иргэдэд гарын бэлэг гардуулав. Мөн бүх өрөө гэрүүдэд баярын идээний хишиг тараагаад арга хэмжээ өндөрлөсөн.
Ажлын өдөр бүр номын санд карт 10:00-10:30 минутанд нээн, ном олгож,16:00-16:30 минутын хооронд номын карт хаах цагийн хуваарь баримтлан ажиллаж байна. Мөн номын карт 2 иргэнд шинээр нээж, гэрээр олон хувьтай ном олгож хэвшсэн. Мэдээллийн самбарт жижүүр багшийн ажлын чиглэл, номын сангийн ном буцааж өгөөгүй иргэдийн нэрс,гадна болон дотор цэвэрлэгээний хуваарь, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж зэргийг байршуулсан.
Төвийн эмчийн хяналтанд 132, өдөр тутмын үзлэгийг 395 иргэнд, шарх цэгцлэлт 98, эм олголт 121, эмчилгээ хийсэн 107 иргэнд хийж, халуун хэмжилтийг тогтмол үзэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн.
Төвд байрлаж буй иргэдийг өрөө гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгөн, ковидын цаг үеийн мэдээллүүдийг тухай бүр өгсөн. /2 удаа 125 д.т/ иргэнд- ковидын цаг үеийн мэдээлэл/ Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийн сэтгэцийн асуудал дахь зөрчилдөөнийг шийдвэрлэх болон өөрийгөө олох, ойлгоход туслах, нөөц боломжийг илрүүлэх зорилгоор нийт 19 иргэнд 27 удаагийн давтамжит сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
Үйлчлүүлэгч 19 иргэний архины хамаарлын төвшин болон темперамент буюу авир араншин, тодорхойлсон. Ингэснээр бид иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэл, харилцах, ажиллах арга барилаа сонгох боломжуудыг бүрдүүлсэн. Сэтгэл хөдлөлөө хянах чадвар сул, бусадтай харилцааны зөрчил үүсгэсэн 1 иргэнд 3 дахь удаагийн зохиомол нойрсуулга, засал хийж, сэтгэл хөөрөх сэтгэлээр унах үйл явцыг бууруулж, тайван байх, сэтгэл зүйн тэнцвэрт боломжийг нэмэгдүүлэн ажилласан. Сэтгэлийн гуниг хямралыг гадагшлуулах, сулруулах тайван байдлыг нэмэгдүүлэх, сэтгэцийн хэвийн байдлыг хадгалахад чиглэсэн. Мандала засалд 3 иргэнийг хамруулан ажилласан. Сэтгэл зүйчтэй хамтран сэтгэл зүйн зөвлөгөө болон сэтгэц оношилгоонд суурилсан кейс сэтгэл зүйн зөвлөгөөг 19 иргэнд бичсэн. Түүнчлэн нийгмийн ажилтнууд болон сэтгэл зүйчдийн хамтарсан багаар сэтгэл зүйн хүнд асуудалтай 1 иргэний кейсийг ярилцан тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Тайлант хугацаанд Сонгинохайрхан дүүрэг дэх 1,2 дугаар хэлтсээс болон Сүхбаатар дүүрэг дэх 1 дүгээр хэлтсээс зорилтот бүлгийн 26 иргэнийг төвд байрлуулахаар авч ирсэн. Тус иргэдийн 8 нь гэр оронтой тул буцаж үлдсэн 18 иргэнийг түргэвчилсэн шинжилгээ болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээнд хамруулж, усанд оруулан, тусгаарлах гэрт байрлуулсан. Тухайн иргэдэд төвийн нийгмийн ажилтнууд нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлагатай үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Тайлант хугацаанд сахилгын зөвлөгөөнд нийт 13 үйлчлүүлэгч иргэн хамрагдсан. 7 хоногийн хугацаанд 13 үйлчлүүлэгч иргэн түр хоноглох байрны дотоод журмын 7.1, 7.2-д заасан үйлчлүүлэгчийн хүлээх үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн байна.
Сахилгын шийдвэрийн хүрээнд байрны дотоод журмын 8.1.1-д заасны дагуу зөрчил гаргасан 8 иргэнд сануулах арга хэмжээ авч, 8.1.2-д заасны 5 иргэн өөрийн хүсэлтээр байрнаас гарлаа. Иргэдээс хурааж авсан согтууруулах ундааны зүйлийг устгалд оруулав.
Азийн Хөгжлийн Банк, Когнос интернэшионэл компаниас ирсэн хамтран ажиллах тухай албан бичгийн хүрээнд: Улаанбаатар хотын орон гэргүй хүмүүсийн нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн судалгаа хийх багийн судлаач нартай 1 сарын 28-нд төвийн албан хаагчид уулзалт хийж, эхний ээлжинд салбарын онцлог, төвийн үйл ажиллагааны талаар санал солилцож ажилласан.
Аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2 удаа, хоолны дээж авалтыг 13, дээж устгалыг 14, хяналтыг 10, хоолны амт чанарын талаар санал 7 байна. Иргэдийг 2 ээлжээр хоолонд оруулж, тусгаарлалтанд байгаа иргэдийн хоолыг гэрээр нь өгч байгаа.
Хуваарийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээнд хамруулан, хөнжил гудас салхинд тавих, өрөөний агаар сэлгэлтийг цаг тутамд 15-20 минут хийж маскийг тогтмол хэрэглүүлж хэвшсэн. Халдваргүйжүүлэлтийг 1,3.5 дахь өдрүүдэд тогтмол хийж, өрөө тасалгаанд 2 , гадна ариун цэврийн өрөөнд 1 удаа хийсэн.
Шинээр байрлах иргэдийн халдвар хамгааллыг сахиулах үүднээс №1,2,3 гэрүүдийг тусгаарлах гэр болгон бэлдэж, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг 3 удаа хийж, байрлуулж байна.
Шинээр орсон иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан тусгаарласан.
































