Сүрьеэтэй тэмцэх  дэлхийн өдрийг угтан төвөөр үйлчлүүлж буй иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг хийж 72 иргэн, 9 ажилтныг Энэрэл эмнэлгийн сүрьеэгийн диспансертай хамтран идэвхтэй илрүүлэг шинжилгээнд хамрууллаа.

Эдгээр иргэд сүрьеэгийн илрүүлгийн асуумж бөглөсөн, рентгэн зураг авахуулсан бөгөөд хэвийн 20, бронхиттой 33, зүрх том 1, уушигны хатгаатай 1, өмнө нь сүрьеэгээр өвдөж байсан өөрчлөлттэй 17, цэрэнд ХНТ шинжилгээ авсан 7 байна. Цаашид шинжилгээний хариунаас хамааран шаардлагатай иргэдийг эмчилгээнд хамруулна.