Төвийн сэтгэл зүйч Б.Балцэцэг, Б.Буянсүрэн нар Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Наркологийн эмнэлэгээс “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сэтгэл зүйчдийн сэтгэл засал эмчилгээ болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ур чадварыг дээшлүүлэх аян”-ны хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 02 –ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажлын 10 хоног  мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа.

Тус сургалтын хүрээнд

  • 4С хөтөлбөр
  • Архины хэрэглээний түвшин
  • АА нийгэмлэг
  • Тархи судлал
  • Архины асуудалтай хүнтэй ажиллах арга зүй
  • Арт терапи гэсэн хичээлүүд орлоо.

Архины хамаарлын эмгэг түвшинтэй хүмүүстэй ажиллах онол практик хосолсон, хамтын ажиллагаа өргөжсөн үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.